Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Өчигдөр /2026.08.012/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2101 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 760 нь зөрчлийн шинжтэй, харин 93 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд гурван хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн хоёр хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 57 дуудлага, 14 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил илэрч, 64 хүнийг эрүүлжүүлжээ.

May be an image of text