"Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг ЗГ-т оруулахаар ажиллаж байгаа" гэх улс төрийн хүрээний яриатай зэрэгцэн тэрбээр банштай цай чанаж, “энгийн хүн” болов

"Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг ЗГ-т оруулахаар ажиллаж байгаа" гэх улс төрийн хүрээний яриатай зэрэгцэн тэрбээр банштай цай чанаж, “энгийн хүн” болов

О.Цогтгэрэл өөрийн бланк дээр “Н.Учралын Засгийн газрыг огцруулах” гарын үсэг цуглуулж, 41 гишүүн дэмжиж, гарын үсэг зураад байна. Харин улс төрийн хүрээнд үүний цаана АН-ын санаачилгаас гадна МАН доторх бүлэглэлүүдийн тохироо яригдаж эхэлсэн талаар мэдээлсэн.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарсайхан нарын тал Н.Учралын Засгийн газрыг огцруулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн. Мөн нөгөө талд буюу Н.Учралд Засгийн газраа авч үлдэхийн тулд ЗГХЭГ-ын даргаас Б.Энхбаярыг огцруулах тохироо тавьсан. Хэрэв МАН-ын олонх болон цөөнх нэгдэж, санал нэгдвэл дараагийн улс төрийн тохироонд Х.Нямбаатарын нэр гарч ирэх бололтой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өөрийн үеэл болох Х.Нямбаатараа Засгийн газарт оруулахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Энэ нь байж болох хувилбар гэдгийг Х.Нямбаатарын цахим хуудас харуулна. Нийслэлийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн даруй чимээгүй гадаад улсыг зорьсон тэрбээр “хийморь нь сэргээ юу” гэлтэй байна. Тэрбээр эх орондоо ирсэн даруй арга хэмжээнд оролцож, өнөөх энгийн амьдралын дүр төрхөө түлхүү харуулах болсон. Магадгүй энэ нь улс төрийн эргэн ирэлтийн бэлтгэл байж болно. Гэхдээ түүнтэй зэрэгцэн түүний эхлүүлсэн мега төслүүд, удирдсан багийнхантай холбоотой авлига, мөнгө угаах хэргүүд хэдэн тэрбумаар хэмжигдэж шалгагдсаар байгааг санах учиртай.