Ардчилсан нам ээлжит "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат "МАН-ын дунд шатны дарга нар байдаг юм уу, аль нэг эрх мэдэлтэн нь ард түмний татварыг үргүй зарцуулдаг. Үүнийхээ ард дээр болохоо болилоо, тодотгол хийе гэдэг. Хийх гэж байвал тодотголоо одоо бодитой хийе. Төсвийн тодотгол орж ирэх болгонд ямар нэг юмтай хавсаргаж орж ирдэг. Одоогийн Засгийн газрын барьж байгаа бодлого бол 2027 оны төсөв батлахтай холбогдуулан төсвийн тодотголыг оруулж ирэхийг санаархаж байна. Одоо амарч хэвтэх цаг өнгөрсөн. Ард иргэд чинь өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид уриалж байна. "Монгол Улсын Их Хурлын тухай хууль"-ийн 18-р зүйл, Ээлжит бус чуулган. Үүнд Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, мөн гишүүдийн гуравны нэг нь санаачилвал ээлжит бус чуулган хуралдуулна гэдэг. Эдийн засгийн нөхцөл байдал хэцүүдчихсан, ард түмний амьдрал хэцүү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, татварын дарамт үүсээд байгаа үед яаралтай хуралдаж төсвийн тодотголыг тусад нь хийх шаардлагатай.
2026 оны наймдугаар сардаа багтаан төсвийн тодотголоо хэлэлцээд, есдүгээр сарын 15-нд чуулган эхлэхэд 2027 оны төсвөө дахиж ярилцах шаардлага тулаад байна.
МАН -ын хэрэглэдэг ганц арга байдаг нь асуудлыг асуудлаар дардаг. Төсвийн тодотголыг төсвийн тодотголтой нь хольж бантан болгодог. Тиймээс тодотголоо тусад нь ярьж байя гэдэг санал санаачилгыг ардчилсан намын бүлгийн гишүүд, дэмжигч нар хүсч байгаа" хэмээн ярилаа.
ВИДЕО: