Тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгт шатахуун олгох зохицуулалт энэ бямба гарагт хүчингүй болно

Тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгт шатахуун олгох зохицуулалт энэ бямба гарагт хүчингүй болно

Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор автомашинд шатахуун олгох түр зохицуулалтыг өнөөдрөөс /2026.08.04/ хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор шатахуун түгээх бөгөөд нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгож, саванд шатахуун хийхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл энэ талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, "Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотын 144 ШТС-д 1200 тонн АИ92 автобензин, орон нутгийн 82 ШТС-д 900 орчим тонн АИ 92 автобензинийг хүргэсэн байна. Энэ нь ердийн үед Монгол Улсын нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм. Мөн ОХУ-аас Монгол Улсыг чиглэн нийт 180 вагон буюу 11000 тонн АИ92 шатахуун замд явж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй байна. Иймээс шуурхай штабын зүгээс шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж, ШТС-уудад үүсч буй ачааллыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээнүүдийг 08-р сарын 15-ны өдрөөс эхлэн зогсоохоор боллоо" гэлээ.