КОП17 хурлын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудын уулзалт, танилцуулах арга хэмжээг өнөөдөр /2026.08.12/ зохион байгууллаа.
ВИДЕО:
КОП17 хурлын ажлын албаны ложистик аюулгүй байдал, үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Б.Баярбаатар “КОП17 хурлын үеэр 197 орны долоон мянга гаруй төлөөлөгч манай улсад ирж байгаа. Энэ олон хүний хөдөлгөөн зохицуулах болон хурлыг амжилттай болгохын тулд бидэнд зайлгүй сайн дурынхны туслалцаа хэрэг болох юм. Эдгээр сайн дурын ажилтнууд маань бусад орны төлөөлөгч нарыг манай улсад айлчлаад буцах хүртэлх хугацаанд тосож авах, чиглүүлэх, эх орныхоо соёл уламжлалыг сурталчлахад мэдээлэл түгээх зэргээр ажиллах юм. Өнөөдрийн үйл ажиллагаагаар эдгээр хүмүүс маань хоорондоо танилцах, хурлын үеэр хэрхэн ажиллах зэрэг мэдээллээ авлаа” гэв.

Монгол Улсын УЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Өөрсдийн сайн дураар КОП17 хурал дээр тусалъя гэсэн хоёр мянга гаруй хүсэлт ирснээс бид тодорхой шалгуурын дагуу 600 гаруй сайн дурын ажилтныг авсан. Эдгээг идэвхтнүүд маань цэнхэр бүс, ногоон бүс, зочид буудал, онгоцны буудал гэх мэт салбарт ажиллах юм” гэлээ.
