American Airlines-ийн онгоц хөөрснөөсөө хэдхэн минутын дараа хөдөлгүүрээсээ гал алдсан бөгөөд зорчигчид тэр мөчийг камерт буулгажээ.
ВИДЕО:
Шарлотт хотыг зорьж явсан тус онгоц хөөрснөөсөө хойш удалгүй шувуу мөргөсний улмаас хөдөлгүүрт ийнхүү гэмтэл гарч, Миртл Бичийн нисэх онгоцны буудал руу буцаж, ослын буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Онгоц аюулгүй газардсан бөгөөд техникийн үзлэг, шалгалт хийхээр нислэгээс түр хасжээ.