Ховд аймгийн Буянт сумаас 10 настай охин наймдугаар сарын 1-ний 09:00 цаг орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт ОБЕГ хүлээн авсан. Харин охиныг өнөөдрийн байдлаар 11 дэх өдрөө эрэн хаяж байна.
Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад “Өчигдрөөс /2026.08.11/ зэргэлдээ сум буюу Мянгад сумын мэргэжлийн ангийн таван алба хаагч болон иргэд, цэргийн ангийн алба хаагчид эрлийн ажиллагаанд нэмэлтээр оролцож эхэлсэн. Бидний зүгээс иргэдийг сайн дураараа эрлийн ажиллагаанд оролцохыг уриалж эхэлсэн. Буянт сумын бүх иргэд дор бүрнээ охиныг хайхад туслалцаа үзүүлж байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн хэргийн сэжүүр, ахиц гараагүй ч байж болох бүх газар, сэжигтэй цэгүүдийг шалгаад явж байна” гэлээ.