Ираны бодит аюул заналхийллээс сэргийлж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Air Force One онгоцноос нууцаар өөр онгоцонд шилжүүлсэн ажиллагааны дүрс бичлэг ил болжээ.
ВИДЕО:
Дүрс бичлэгт нисэх онгоцны буудлын хоол, үйлчилгээний зориулалттай ачааны аютомашин Air Force One онгоцонд ойртож, Д.Трампыг онгоцноос нууцаар гарган өөр онгоц руу шилжүүлж буй нь харагдах аж. Ингээд Д.Трампыг өөр онгоцонд суулгасны дараа уг ачааны автомашин Air Force One онгоцноос холдож, дараа нь түүнийг Туркийн Анкара хотоос нууцаар авч явсан хоёр дахь онгоц руу чиглэсэн байна. Энэ ажиллагаа нь өнгөрсөн сард Анкара хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа Иранаас ирсэн бодит аюул заналхийллээс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зохион байгуулагдсан байна.