The MongolZ өнөөдөр “Esports World Cup 2026”-ийн эхний тоглолтоо хийнэ

The MongolZ өнөөдөр “Esports World Cup 2026”-ийн эхний тоглолтоо хийнэ

Дэлхийн шилдэг 32 баг оролцдог “Esports World Cup 2026” тэмцээн энэ жил Францын нийслэл Парис хотноо наймдугаар сарын 12-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг оролцож, аваргын төлөө өрсөлдөх юм. Өнгөрсөн хоёр жилийн тэмцээнд “Natus Vincere” болон Монголын “The MongolZ” баг тус тус түрүүлж байсан бөгөөд энэ жил аваргаа хамгаалахаар оролцож буй “The MongolZ” баг Group D хэсэгт хуваарилагджээ.

Манай баг хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 21:20 цагт “M80” багийн эсрэг хийхээр болсон байна.

Тэмцээний Group Stage шатанд 32 багийг дөрвөн хэсэгт хувааж, хэсэг бүрд найман баг Double Elimination форматаар өрсөлдөх юм.  Хэсгийн эхний тоглолтууд BO1, дараагийн тоглолтууд BO3 форматаар явагдах бөгөөд хэсэг бүрээс шилдэг дөрвөн баг Playoffs шатанд шалгарна. Playoffs шат Single Elimination форматаар зохион байгуулагдана. Grand Final-ээс бусад бүх тоглолт BO3, харин аваргын төлөөх финал BO5 форматаар явагдах юм.