Монгол Улсад 2026 оны долдугаар сарын 1-ний байдлаар 418 мянга 732 гадаадын жуулчин ирээд байсан бол наймдугаар сарын 9-ний байдлаар 622 мянга 123 гадаадын жуулчин ирээд байна.
Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үзүүлэлт болох 2019 онд бүтэн жилийн хугацаанд 577 мянга 300 жуулчин Монгол Улсад ирж байжээ. Харин 2026 оны эхний найман сарын хугацаанд 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтийг 44 мянга 823 жуулчнаар буюу 7.8 хувиар давсан байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны бүтэн жилийн жуулчдын тоог 2026 оны наймдугаар сарын эхээр давсан нь Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал эрчимтэй нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын сэргэлт тогтвортой үргэлжилж байна.