Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 8-ны өдөр Хүй долоон худагт зохиогдохоор болжээ.
Тус баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглох бөгөөд түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг, их шөвгийн бөх тус бүр 15 сая төгрөгөөр тус байлна . Харин барилдах бөхчүүдийг энэ сарын 7-ны 09.00-17.00 цагийн хооронд "Devjee.mn" сайтаар бүртгэх аж.