Цаг уур орчны шинжилгээний газраас малчид тариаланчд сэрэмжлүүлж дараах мэдээллийг гаргасан байна.
Тодруулбал, өнөөдөр буюу 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Түүнчлэн 23-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа.