Хятадад хүн төрхөт (humanoid) роботын танилцуулга, туршилтын үеэр гэнэтийн сонирхолтой явдал болсон нь цахим орчинд олны анхаарлыг татаад байна. Програмын алдаанаас үүдэлтэй уг хэрэг явдлын үеэр робот өөрийн инженерээ өшиглөж, удирдлагыг нь гараас нь алдуулан шиджээ.
Уг явдал БНХАУ-ын Зэжян мужийн Шаошин хотод байрлах нэгэн робот техникийн лабораторид болсон бөгөөд хяналтын камерын бичлэг олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаад байна. Туршилтын явцад робот гэнэт хурдтай эргэлт хийж, инженер рүүгээ өшиглөхөд алсын удирдлага нь хол үсрэн унажээ. Инженер дараагийн өшиглөлтөөс нь хурдтай бултаж амжсан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй, удирдлагаа буцааж аваад холдон явсан байна. Хамгийн сонирхолтой нь, робот энэхүү хөдөлгөөнүүдийнхээ дараа Хятадын уламжлалт "Вин Чүнь" (Wing Chun) тулааны урлагийн хэв маягаар урагш бөхийж ёсолсноор бичлэг дууссан байна.
ВИДЕО: