УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 42 хувийн ирцтэй, хуралдаж эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 42 хувийн ирцтэй, хуралдаж эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхлэх хуваарьтай ч 14:11 цагийн байдлаар ирвэл зохих 126 гишүүнээс 53 гишүүн ирж, 42 хувийн ирцтэй байна. 

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй юм. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт “Иргэдийн амьдралаар наадаж, хүмүүсийн амьдралыг дэвсэлж улс төр хийхгүй. Хуралдаа суухгүй байдлаар улс төр хийх нь арга ядсан зүйл. Түүний оронд хуралдаа сууж, асуултаа асуугаад шийдэх ёстой. УИХ-ын гишүүд бол ард түмний элч учраас энэ үүргээ биелүүлэх ёстой” хэмээжээ. Тэрбээр мөн өнгөрсөн баасан гарагт гарсан шиг ирц бүрдэхгүй нөхцөл байдал дахин давтагдах ёсгүйг онцолсон байна.

ШУУД ҮЗЭХ: