Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой асуудлаар АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж мэдээлэл өглөө.
ШУУД ҮЗЭХ:
Тэрбээр, “Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 8.3 тэрбум төгрөгийн зардал олгогдсон гэх баримттай байгаа. Л.Энх-Амгалан сайд ярьснаар бид энэ зүйлүүдийг судалж үзээд дээрх тоог гаргаж ирсэн. Мөн ирцтэй холбоотой асуудлыг МАН-ынхан ярьж байна лээ. АН-ын шаардлага бол Ерөнхий сайдад итгэд хүлээлгэх шаардлагаа оруулж ирээчээ. Ерөнхий сайдад ард түмэн итгэхгүй байна, кабинетийнх нь гишүүд итгэхгүй байна. Өөрсдийнх нь намын гишүүд, Засгийн газарт хамтарч байгаа намынх нь гишүүд чуулганд орж ирж ирцээ бүртгүүлэхгүй байхад АН-ынхан гацааж байна гэдэг асуудлаа болих хэрэгтэй. АН-ын дарга О.Цогтгэрэлтэй холбоотой асуудал бол "ТЭСО групп" тус цэцэрлэгийг 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулж улсад ашиглуулж байгаа. Туршлагатай улстөрч байж Л.Энх-Амгалан сайд яагаад сөрөг хүчин рүүгээ чиглэсэн худал мэдээлэл тараасанд гайхаж байна” хэмээлээ.