Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ

"Айчи Нагояа-2026" наадамд оролцож буй манай улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн шатны эхний тоглолтоо Тайвань багтай хийж, тоглолтын сүүлийн мөчид 76:67 оноогоор ялагдсан.

Тус тоглолтод Амари Робинсон 25 оноо, 13 самбар, 2 оновчтой дамжуулалт хийж багаа тэргүүлсэн. Харин өнөөдөр манай шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багтай хийсэн тоглолтод 88-61-ээр ялагдал хүлээлээ. Тоглолтод Амари Робинсон 22 оноо, О.Хулан 16, Б.Цацрал 12 оноог авсан байна. Харин манай шигшээ багийн хувьд 2 хожигдолтойгоор тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж байгаа бөгөөд хэсгийн шатнаас шалгарах боломжтой сүүлийн тоглолтоо Малайзын шигшээтэй хийнэ.