Архангай аймагт 400 орчим боодол өвс бүхий малын саравч шатжээ

Архангай аймагт 400 орчим боодол өвс бүхий малын саравч шатжээ

Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн “Өвөр хавцал” гэх газарт малын саравч шатаж байна гэх дуудлагыг наймдугаар сарын 3-ны 22:48 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 45 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн А-ийн 13х20 метрийн хэмжээтэй малын саравч, 400 орчим боодол өвс шатаж байсан байна. Аврагч, гал унтраагчид шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Тус газар нь аймгийн төвөөс 75 км-ийн зайд байрладаг байна.