Ховд аймагт хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

Ховд аймагт хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

Энэ сарын 24-нд Ховд аймгийн нутагт тарваган тахлаар хүн өвдсөн нь батлагдаад буй. Харин тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүний PCR шинжилгээ сөрөг гарчээ.

Тус аймагт хөл хорио тогтоох эсэх талаар Ховд аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал Newkhovd.mn сайтад өгсөн мэдээлэлдээ "Нян судлалын шинжилгээгээр тухайн иргэн нь тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвдсөн нь тогтоогдсон. Өвчтөний биеийн байдлын хувьд гарын шарх хагас эдгэрсэн тухай мэдээллийг өгч байна. ЗӨСҮТ-өөс тарваган тахлын үед хэрхэн ажиллах заавраар хангаж ажилладаг. Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн үед хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, нэгдүгээр хавьтлын иргэдийг цагдаагийн алба хаагчдын хяналт дор гэрт нь тусгаарласан байгаа. Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн үед нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй" гэв.

 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө