Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар ээлжит бус 14 дүгээр хуралдааныг есдүгээр сарын 14-ний 09.00 цагаас хуралдуулахаар товлолоо.
Тус хуралдаанаар:
-
Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )
-
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)
-
Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай
-
Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
-
“Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ( I хэлэлцүүлэг )
-
Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай ( I хэлэлцүүлэг)
-
Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
-
Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.