Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр хүлээлгэн өглөө

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 дахь ялалтаа байгуулж, WBC холбооны мөнгөн бүс хүртээд эх орондоо ирээд байгаа билээ.

Түүний эл амжилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл талархан хүлээн авч, МУГТ Э.Цэндбаатарт баяр хүргэсэн байдаг. Тэрбээр “Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 дахь ялалтаа байгуулж, WBC холбооны мөнгөн бүс хүртлээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Америк тивийн рингэнд нэг ч ялагдалгүй хүчтэй өрсөлдөж байгаа хүүгээрээ бид бүхэн бахархаж байна” хэмээн мэдэгдсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр хүлээлгэн өглөө. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж яваа түүнд спортын замналд нь улам их амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.