Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг сэргээх асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ

Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг сэргээх асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /2026.06.10/ болж, Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан байдаг.

Барилдах эрхийг хассаны дараа Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйхаас гадна МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд уучлал хүссэн бичиг хүргүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл яг одоо МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж байгаа бөгөөд хурлын дараа Улсын арслан Р.Пүрэвдагвыг энэ наадмаар барилдах эсэх шийдвэрийг танилцуулах аж.