“Phillip capital” группын төлөөллүүдтэй санал солилцлоо

“Phillip capital” группын төлөөллүүдтэй санал солилцлоо

Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг “Phillip Capital” групп Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус группын төлөөллүүд өнөөдөр (2026.06.30) Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар хөрөнгийн удирдлагын чиглэлээр болон төсөл хөтөлбөр хамтран санхүүжүүлэх талаар санал солилцлоо.

1975 онд Сингапурт байгуулагдсан “PhillipCapital” групп нь өнөөдрийн байдлаар 15 улсад үйл ажиллагаа явуулж, 1.5 сая гаруй харилцагчийн 65 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг олон улсын санхүүгийн групп юм.