УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Батбаатар нарын өргөдлийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Батбаатар нарын өргөдлийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Батбаатар нарын өргөдлийг Дээд шүүх нэгтгэн, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоолыг үндэслэн Иргэний зориг ногоон намын 2026 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбар /хүсэлт/; Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатараас 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн өргөдлийг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцээд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.