Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Шинэ Төв цэвэрлэх"-ийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Шинэ Төв цэвэрлэх"-ийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч, 20-30 жилийн дараах өсөн нэмэгдэх хэрэгцээг тооцоолсон, сүүлийн хэдэн арван жил Улаанбаатар хотод хийгээгүй энэ томоохон бүтээн байгуулалтад оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламж барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа. Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг бататгаж, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл болох Төв цэвэрлэх байгууламж  хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах суурь нөхцөл бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байна" хэмээсэн байна.

Мөн цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангана. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг. Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан. Дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Цар тахал гээд хүндрэл, бэрхшээл их байсан ч тухайн үеийн Засгийн газар зоримог шийдвэр гаргасны дүнд Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсонд баяртай байна. Энд ажиллах 70 орчим хүнийг бид 2023 оноос БНХАУ-д сургаж бэлтгэсэн” гэлээ.