Үндэсний аудитын газрын тайланд төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин хөлсний мэдээллийг танилцуулжээ. УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлуудын сарын цалинг нийтэлсэн байна.
Жагсаалтыг Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүлж, сард 64.9 сая төгрөг буюу жилд 778.4 сая төгрөгийн цалин авч байгаа аж. Үүний дараа Эрдэнэс критикал минералс компанийн захирал Д.Мөнхсайхан 44 сая төгрөгийн сарын цалинтайгаар удаалжээ.
Хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин:
- Эрдэнэс Монгол ХХК – 64.9 сая төгрөг
- Эрдэнэс критикал минералс ХХК – 44.0 сая төгрөг
- Төрийн үнэт цаас хэвлэл – 38.3 сая төгрөг
- Шивээ-Овоо ХК – 31.6 сая төгрөг
- Диспетчерийн үндэсний төв ТӨХХК – 25.7 сая төгрөг
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК – 24.5 сая төгрөг
- Барилгын хөгжлийн төв УТҮГ – 21.1 сая төгрөг
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК – 20.0 сая төгрөг
- Эрчис Ойл ХХК – 19.5 сая төгрөг
- Эрдэнэс Тавантолгой ХК – 19.2 сая төгрөг
