Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өнөөдөр эхэлж байна

Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өнөөдөр эхэлж байна

Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол өнөөдөр /2026.06.22/ эхэлж байна. 

Энэхүү ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу улс 21 аймаг сумдаас шалгарсан 99 бөө Бурхан Халдун уулнаа хуран цугларч, уул ус, тэнгэр хангайдаа даатгал өргөхөөр бэлтгэлээ хангажээ.  Эдгээр бөө нарын шалгуур нь дор хаяж 13 жил бөөлсөн байх, ёс зүйн хувьд үлгэр жишээ, нийгмийн сайн сайхны төлөө үйлс хийдэг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр хүнд цэвэр байх зэрэг хатуу шалгууруудыг тавьжээ. Бөө нар эдгээр шалгуурыг архивын таван үеийн тухай лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг албан ёсны баримтаар баталгаажуулж байж энэхүү төрийн тахилгад оролцох эрхийг авсан байна.

Төрийн тахилгын ёслолын өмнөх үдэш буюу өнөөдөр орой “Мөнх тэнгэр хороо”-ноос гаргасан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан шилдэг есөн зайран Төрийн голомтын галын тахилга болон Хар сүлдний тахилгыг үйлдэх аж. Түүнчлэн тахилгын өдрүүдэд нийт 99 бөө нарны залбирал, лусын тахилга, хайрханы тахилга, галын тахилга зэрэг нүсэр зан үйлүүдийг Бурхан Халдун уулнаа цувралаар үйлдэж, улс орны амар амгалан, хөгжил цэцэглэлтийг даатгах юм байна.