Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг товтой. Энэ дагуу АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн үнэлгээний аудитын газрын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцаж байгаа аж.
Мөн дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд:
- Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийн танилцуулга, мэдээлэл,
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн танилцуулга, мэдээллийг сонсох аж.