Сайд асан Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны санхүүжилт болох 5.1 тэрбум төгрөгөөр “Хүннү 2222” хотхон руу дулааны шугам татуулсан байж болзошгүй байна

Сайд асан Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны санхүүжилт болох 5.1 тэрбум төгрөгөөр “Хүннү 2222” хотхон руу дулааны шугам татуулсан байж болзошгүй байна

Манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд хувийн эрх ашгийн төлөө улсын төсвийн мөнгийг “үрэн таран” хийдэг тохиолдлууд цөөнгүй бий. Тэгвэл Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн хувьд 2025 онд “Хүннү 2222” хотхон руу Дэлхийн банкны санхүүжилт болох 5.1 тэрбум төгрөгөөр дулааны шугам өргөтгөл, шинэчлэл хийн татсан байж болзошгүй байна.

ВИДЕО:

-ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР “ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУВИЙН ХОТХОН РУУГАА ДУЛААН ТАТДАГ САЙД” ХЭМЭЭН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ХЭЛЖ БАЙСАН-

Тус ажлын тендер 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд “1А магистраль, ДХ-110 цэгээс ДХ-110-17 цэг хүртэл зайсан орчмын хэрэглэгчдийг дулаанаар хангадаг 2Ф400мм-ийн 550 хос м шугамыг 2ф600 мм болгон өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажилгэх тендер шалгаруулалтын нэрээр зарлагдсан байдаг. Энэхүү тендерийн 5.1 тэрбум төгрөг Дэлхийн банкны санхүүжилт байсан бөгөөд шалгаруулалт 2025 оны нэгдүгээр сарын 28-нд эцэслэгдэж тендерт “Есөн талст оргил констракшн” шалгарсан. Гэхдээ энэхүү төслийн шугам солих байршлийг тодорхойлон заагаагүй байсан ч “Хүннү 2222” хотхоны дулааны шугам өргөтгөж, татсан цаг хугацаатай таарч байгаа юм.  

“Хүннү 2222” хотхоныг “Хурд групп” барьсан байдаг. Тэгвэл тус групп Б.Чойжилсүрэнгийн компани гэдгийг мэдэхгүй хүн ховор.

2025 оны есдүгээр сард “Хүннү 2222” орчмын явган хүний замыг хуулж, дулааны шугам татсан хэмээн иргэд тухайн үеийн Хотын дарга Х.Нямбаатарт шүүмжлэлтэй хандахад өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж байжээ. Тус мэдэгдэлдээ “Төсвийн мөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг Чойжоо сайдаа, та энэ хядсан ногоон байгууламж, сүйтгэсэн нийтийн эзэмшил, явган замаа хэзээ нөхөн сэргээх вэ?” хэмээсэн байдаг.

-Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН “ГОБИ РЕСУРС ХИЛЛ” ЗАЙСАНГИЙН АМАНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИНА ХЭМЭЭН БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН Ч 1400 АЙЛЫН ХОТХОН БАРИГДАЖ БАЙНА-

Б.Чойжилсүрэнд “Хурд групп”-ээс гадна “Гоби ресурс хилл” гэх компани байдаг. Тэгвэл тус компаний хувьд Зайсангийн аманд 8.8 га газар эзэмшдэг байсан бөгөөд тухайн газартаа “2-4 давхар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолбор барина” гэж нийслэлийн захиргаанаас барилгын ажлын зөвшөөрөл гаргуулж авсан. Гэвч энэхүү 8.8 га газарт 19 давхар, 16 блок барилгатай, 1400 айлын “Зайсан Хүннү” хотхон баригдаж байна.

Тэгвэл “Хүннү 2222” барилга руу дулаан шугам татсантай адил нэгэн тендер 2024 оны арванхоёрдугаар сард зарлагдсан байгаа юм.

-“ЗАЙСАН РЕСУРС ХИЛЛ” ХОТХОН РУУГАА МӨН АДИЛ ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТ БОЛОХ 8.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДУЛААНЫ ШУГАМ БАРЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

“1A магистралийн ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2ф400мм-ийн голчтой шугам татах зураг төсөв, барилга угсралтын ажил” гэх тендер шалгаруулалтын нэртээ тус төсөл мөн л адил Дэлхийн банкны 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэхээр болсон.

No photo description available.

Б.Чойжилсүрэн нь “Хүннү 2222” хотхон руу “Зайсан орчмын” хэмээн байршлыг зааж дулааны шугам татсан байж болзошгүй байгаа бол үүнтэй адил аргаар өөрийн компаний барьж буй “Зайсан Хүннү” гэх хотхондоо “Зайсан толгой” хэмээн тендерт байршлыг зааж 8.5 тэрбум төгрөгөөр дулааны шугам татсан гэх хардлагыг төрүүлээд байна. Мөн "Зайсан Хүннү" хотхоны хувьд эхний ээлжийн блокуудын оршин суугчид байрандаа орсон байгаа ч одоог хүртэл төвийн шугамдаа холбогдоогүй хэмээн мэдээлсэн юм.

 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө