"Хүрээ цам-Даншиг" наадмыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд товложээ

"Хүрээ цам-Даншиг" наадмыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд товложээ

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг нэгтгэж өнгөрсөн жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг болсон. Энэ жилийн даншиг наадам энэ сарын 27, 28-нд товлогджээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Даншиг наадам энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно. Аюулгүй байдалд анхаарал хандуулна. Эрсдэлтэй асуудал үүсэж байгаа нь шүлхий. САТ1 шүлхий Төв аймгийн Эрдэнэ суманд ирсэн байна. 317,000 бог малыг вакцинд хамруулахгүй бол шүлхий тарчихвал хорио цээрийн дэглэм тогтоох болно. Даншиг наадмын үеэр хүнсний аюулгүй байдал, мах бэлтгэлтэй холбоотой ажлыг анхаарах хэрэгтэйг холбогдох албаныханд үүрэг болгож байна" гэв.

Хүй долоон худагт болдог Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөрт хүчит бөх, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, цам харайх ёслол, лам нарын тэмцээн зэрэг багтдаг билээ.