"Хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх С.Ганбаатарт холбогдох хэргийг прокурор 10 сар хянаж байна

"Хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх С.Ганбаатарт холбогдох хэргийг прокурор 10 сар хянаж байна

"Босоо" гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас мөрдөн шалгаж, түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны наймдугаар сард /2025.08/ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг.

Тодруулбал, С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг өдгөө ч прокурор хянаж байгаа аж.

Харин тус хэрэгт прокуророос хэзээ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн, яллагдагч С.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр "Мэдрүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн үед шүүхэд мэдүүлэг өгнө" гэдгээ хэлсэн гэдгийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах албаны хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа тодотгож байсан.