Сар хүрэхгүй хугацааны дараа долоодугаар сарын 10-нд Улсын баяр наадам эхэлнэ. Тэгвэл энэ жил 26 мянган ширхэг наадмын тасалбар худалдаалах юм байна.
Тодруулбал, ирэх долоодугаар сарын тавны өдрөөс эхлэн цахимаар худалдаалж эхлэх аж. Энэ оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм. Түүнчлэн “Мөнхөд орших монгол” нэрийн дор зохион байгуулагдах аж.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар найруулагч Д.Баярбаатар сонгогдсон юм.