Өчигдөр /2026.06.17/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1981 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 673 нь зөрчлийн шинжтэй, харин 110 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд хоёр хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 32 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 40 дуудлага, 12 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил илэрч, 97 хүнийг эрүүлжүүлжээ.
