Сэлэнгэ аймагт болсон үерийн улмаас 17 айл, 7 аж ахуйн нэгж усанд автаж, алба хаагчид 84 тонн ус соруулж аюулгүй болгожээ

Сэлэнгэ аймагт болсон үерийн улмаас 17 айл, 7 аж ахуйн нэгж усанд автаж, алба хаагчид 84 тонн ус соруулж аюулгүй болгожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан, Орхон, Буур хээр багийн нутаг дэвсгэрт 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:46–16:20 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын зоорийн давхар болон айл өрхүүдийн хашаа, байшин үерийн усанд автсан байна.

Тус нөхцөл байдалтай холбоотой дуудлага, мэдээллийг мөн өдрийн 15:00 цагаас эхлэн хүлээн авчээ. Үерийн улмаас Баянхаан багт 3, Орхон багт 5, Буур хээр багт 9 буюу нийт 17 айл өрхийн хашаа, байшин, мөн 7 аж ахуйн нэгж, байгууллагын зоорийн давхар усанд автсан талаар нийт 24 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, 9 объектод үерийн ус зайлуулах ажиллагаа зохион байгуулан нийт 84 тонн усыг соруулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.