ШУУРХАЙ: Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

ШУУРХАЙ: Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллын хоёр малчин өрхөөс шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн бүх бог малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулна гэж Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Дархлаажуулалтад хамрагдсан малын сүүг гурав хоног, махыг долоо хоног хүнсэнд хэрэглэж болохгүй. Малчид малын шилжих хөдөлгөөн хийхгүй байх, хийж буй тохиолдолд харьяа малын эмчдээ хандаж бүртгүүлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд анхааруулж байна.