Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан байгууллагуудад шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ

Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан байгууллагуудад шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ

2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй найман иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх километрийн уулзварыг өглөөний 09:00 цагаас эхлэн хаасан байна.

Уг үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга болон Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, иргэдэд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг анхааруулан мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Мөн холбогдох байгууллагууд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд баяжмал тээвэрлэлтийн замыг тухайн өдрийн 21:00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлжээ. Албаныхан Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй хэдий ч авто замын хөдөлгөөнийг хааж, бусдын зорчих эрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хууль тогтоомжоор хориглодгийг санууллаа.