2025 оны арванхоёрдугаар сард “One Fight Night-38” тэмцээний аваргын төлөө “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил Бразил улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө тулалдаж "One Championship" холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч болсон.
Тэгвэл Б.Энх-Оргил аварга болсноос хойш анхны аваргын бүс хамгаалах тулаанаа ирэх долдугаардугаар сарын 31-нд хийхээр боллоо. Тэрээр Тайландын Бангкок хотын "Lumpinee Stadium"-д болох "The Inner Circle 24" тэмцээний оргил тулаанд Азербайжаны 10-0 амжилттай яваа тулаанч Элбек Алышовын эсрэг тулалдах юм.