Орхон аймагт О.Содбилэгийн оронд Д.Батлутыг нэр дэвшүүлэхээр тохирчээ

Орхон аймагт О.Содбилэгийн оронд Д.Батлутыг нэр дэвшүүлэхээр тохирчээ

УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ оны эхээр Тайланд Улс руу яваад тэндээ гацаж эх орондоо ирж чадахгүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг өнгөрсөн сарын 30-ны нислэгээр ирнэ гэж тооцоолж байсан боловч ирэхээс татгалзаж энэ удаагийн УИХ-д нэр дэвшихгүй байхаар шийдсэнээ журмын нөхөддөө дуулгасан гэж ойрын эх сурвалжаас нь мэдээллэж байна. Тиймээс О.Содбилэгийн оронд Орхон аймгийн засаг дарга Д.Батлутыг тус тойрогт нэр дэвшүүлэхээр МАН-ын удирдлагууд тохирсон гэх мэдээлэл байна.