Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Хаки" хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Хүүхэд багачууддаа зориулсан ээлтэй орчин, хөгжих боломж бүхий дэд бүтэц манай хотод хангалтгүй байна. 2026 он бол Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй онцлог жил. Иймээс нийслэлийн зүгээс дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах, нэг ээлжид 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн зуслан байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ. Уг төслийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" хэмээн онцоллоо.