Хүүхдийн баяраар нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орно

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2026.06.01/ тохиож байна.

Энэ өдөрт зориулан Сүхбаатарын талбайд хүүхдийн баярын "Хаки" арга хэмжээг зохион байгуулж буйтай холбогдуулан төв замын зарим хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн хэд хэдэн чиглэлийн үйлчилгээний маршрутад өөрчлөлт орсон байна.

Тодруулбал, дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулжээ. Үүнд:

  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол,
  • М1:Б-Ботаник-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж МУБИС /хойд/ зогсоолоос чигээрээ яван МУИС-ийн урд зогсоолоос МУБИС /баруун/ зогсоол хүртэл явна.
  • М:1А Ханын материалын комбанат-Ард кино театр чиглэлийн замналд өөрчлөлт орж Хүнсний 20-иос буцаж эргэнэ.
  • Х:19-Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай,
  • М:3-Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж 120 мянгатын автобусны буудал хүрээд буцаж явна,
  • Ч:30-Сүхбаатарын талбайн төв зогсоол-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж Ард кино театраар МУИС, МУБИС тойрон явах юм байна.