УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгуулав

УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгуулав

УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа.

Уг бүлэг Монгол Улсын нийт хүн амын 37.1 хувийг эзэлж буй хүүхэд, залуучууд болон 997 мянга орчим орчим гэр бүл, хөгжил, хамгаалал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллана.Тэдгээр гишүүн хүүхэд болон гэр бүлийн хөгжлийг дэмжихтэй холбоотой шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд манлайлж ажиллах юм байна.

УИХ-аас 2026 оныг Хүүхдийн төлөө жил болгон зарласан бөгөөд М.Бадамсүрэн нарын УИХ-ын 21 гишүүн санаачлан боловсруулсан Хүүхдийн хөгжлийн дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө