Унгарын шинэ Ерөнхий сайд П.Мажар тэргүүтэй Засгийн газар өнөөдөр /2026.05.13/ албан ёсоор бүрэлдэж, сайд нар тангараг өргөлөө.
Ерөнхийлөгч Тамаш Шуйок шинэ Засгийн газрын 16 сайдыг томилох зарлигт гарын үсэг зурсан бөгөөд үүгээр Виктор Орбаны 16 жилийн засаглалын дараах улс төрийн шилжилт бүрэн хэрэгжиж эхэлж байна. Шинэ Засгийн газрыг төвийн барууны чиг баримжаатай Тисза нам бүрдүүлж байгаа бөгөөд тус нам өнгөрсөн сарын сонгуулиар парламентад үнэмлэхүй олонх болсон юм.
Ерөнхий сайд Петер Мажар парламент дээр хэлсэн үгэндээ “Бидний зорилго бол ажилладаг, хүмүүнлэг Унгарыг байгуулах” хэмээн мэдэгджээ.
Шинэ Засгийн газар:
- Европын Холбоотой харилцааг сэргээх,
- Царцаагдсан Европын холбооны санхүүжилтийг нээх,
- Авлигын эсрэг шинэ бүтэц байгуулах,
- Эдийн засгийн бодлогыг шинэчлэх зорилт дэвшүүлээд байна.