ВИДЕО: Токиогийн нисэх буудалд буух гэж байсан онгоц хүчтэй салхины улмаас огцом савлаж, буцаж хөөрчээ

ВИДЕО: Токиогийн нисэх буудалд буух гэж байсан онгоц хүчтэй салхины улмаас огцом савлаж, буцаж хөөрчээ

Өчигдөр /2026.05.11/ Токиогийн Ханэда олон улсын нисэх буудалд буух гэж байсан онгоц салхины улмаас газардаж чадахгүй байгаа бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаж байна.

Уг бичлэгт БНСУ-ын “Кореан Эйр” агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц хүчтэй хөндлөн салхитай нөхцөлд газардахаар оролдож буй нь дүрслэгджээ. Онгоц буух зурваст ойртон ирэх үед салхины хүчний улмаас огцом савлаж, нэг тал руугаа хүчтэй хэлбийсэн тул нисгэгч аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, газардахаас татгалзан дахин тойрч ниссэн байна.

Нисэхийн салбарт үүнийг “дахин оролт хийх маневр” гэж нэрлэдэг бөгөөд ослоос урьдчилан сэргийлэх стандарт ажиллагаанд тооцогддог.

Харин бичлэгийг үзсэн хүмүүс “үнэхээр түгшүүртэй мөч байсан”, “зорчигчдод маш хэцүү санагдсан байх” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүчтэй хажуугийн салхи нь нислэгийн хамгийн эрсдэлтэй нөхцөлүүдийн нэг бөгөөд ийм үед нисгэгчийн туршлага, шийдвэр хамгийн чухал үүрэгтэй байдаг аж.

ВИДЕО: