Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд хуваарийн дагуу батламжийг нь гардууллаа. Иймд 12 цагт Ардчилсан нам /АН/ сонгуульд оролцох батламжаа гардаж авсан байна. Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ “Ардчилал ялахын төлөө тэмцэх болно” гэж мэдэгдлээ.