АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2026.05.07/ орой Ормузын хоолойн бүсэд хоёр тал харилцан гал нээсний дараа ч АНУ, Ираны хоорондын гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгааг мэдэгджээ.
Тэгвэл одоогоор хэн эхэлж гал нээсэн нь тодорхойгүй байгаа ажээ. Энэ талаар Ираны цэргийн дээд командлалын мэдээлснээр, АНУ Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц болон Ормузын хоолойд ойртож байсан өөр нэг усан онгоцыг онилж, эргийн хэд хэдэн бүсэд “агаарын цохилт” өгсөн гэжээ.
Харин АНУ-ын тал Ираны довтолгоонд өртсөн Тэнгисийн цэргийн пуужингийн устгагч хөлөг онгоцоо хамгаалах зорилгоор “өөрийгөө хамгаалах цохилт” хийсэн гэж мэдэгдсэн байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ талаар ярихдаа, “Иран өнөөдөр бидэнтэй тоглоом хийлээ” хэмээн мэдэгджээ. Энэ үйл явдал Ираны Гадаад хэргийн яам АНУ-аас ирүүлсэн дайныг зогсоох саналыг хэлэлцэж байгаагаа мэдэгдсэнээс ердөө нэг хоногийн дараа болсон байна.
Эх сурвалж: BBC