К-попын од Ж Драгоны агентлаг 'тайзан дээр өмсөж гарсан хувцас нь арьс өнгөөр ялгаварласан утга бүхий үгтэй байсан' хэмээх шүүмжлэл дагуулсны дараа даваа гарагт /2026.05.04/ албан ёсоор уучлалт гуйжээ.
Тэрбээр бямба гарагт Макао хотод болсон K-SPARK хөгжмийн тоглолтод оролцох үеэрээ голланд хэл дээр зохисгүй үг хэллэгээр бичигдсэн футболк өмссөн байсан тул дэлхийн шүтэн бишрэгчид нь хүчтэй шүүмжилсэн байна.
Түүний агентлаг болох "Galaxy Corporation" мэдэгдэлдээ, тухайн хувцас нь “нийгэм, соёлын нөхцөл байдлын хувьд зохисгүй үг хэллэг агуулсан байсан”-ыг онцолж, үүнтэй холбоотойгоор чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа илэрхийлжээ. Мөн энэхүү үйл явдлаар дамжуулан соёлын мэдрэмжтэй, хариуцлагатай байдлаар асуудлыг нягталж шалгахын чухлыг ухамсарласан бөгөөд дотоод хяналт, шалгалтын тогтолцоогоо шинэчлэхээ мэдэгдсэн байна.
Тус агентлаг “Бид стилистийн чиглэл зэрэг бүх дотоод үнэлгээ, шалгалтын үйл явцыг илүү нарийн хяналттай, болгоомжтой стандартаар хэрэгжүүлэхийн тулд бүрэн шинэчилж сайжруулна” гэж онцолжээ.
Эх сурвалж: YONHAP