М.Рубио: Ираны эсрэг явуулсан “Уур хилэн” ажиллагаа дууссан, АНУ хэлэлцээний гарц эрэлхийлж байна

М.Рубио: Ираны эсрэг явуулсан “Уур хилэн” ажиллагаа дууссан, АНУ хэлэлцээний гарц эрэлхийлж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Уур хилэн” ажиллагаа дууссан гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, уг ажиллагаа нь АНУ болон Израилийн хамтран Ираны эсрэг явуулсан эхний шатны цэргийн довтолгооны нэр бөгөөд зорилгодоо хүрсэн байна. Тэрээр "Уур хилэн ажиллагаа дууссан. Бид энэ ажиллагааны зорилтуудыг биелүүлсэн хэмээн онцолж, Ирантай хийж буй довтолгооны үе шат өндөрлөснийг мэдэгджээ. 

Мөн тэрээр Ерөнхийлөгч Д.Трамп цаашид цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхээс илүүтэйгээр Ирантай хэлэлцээ хийхийг илүүд үзэж буйг дурдсан байна. Үүнд Ормузын хоолойг бүрэн нээх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах санал багтаж байгаа аж. Тэрээр “энэ бол Ерөнхийлөгчийн илүүд үзэж буй зам. Гэвч одоогоор Ираны тал энэ чиглэлийг сонгоогүй байна” хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC