Нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын /2000.05.01/-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээ /2026.05.04-08/-ны өдрүүдэд “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөх татварын алба” уриан дор орон даяар эхэллээ. Арга хэмжээний хүрээнд шударгаар татвараа төлж, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол өнөөдөр /2026.05.04/ болов.

Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, татвар төлөгчид болон бизнес эрхлэгчдэд талархал илэрхийллээ. Тэрбээр Засгийн газар татварын дарамтыг бууруулах, шударга татварын тогтолцоог бүрдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого баримталж байгааг онцлоод шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд хурал бүрээр бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг гаргаж буйг дурдав. Мөн Засгийн газраас өргөн барьсан татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм.

Тодруулбал,

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулах зохицуулалт нэвтрүүлэх,
  • 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх борлуулалтын орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгох,
  • НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон өөрчлөх, импортын барааны НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэл хойшлуулах боломж бүрдүүлэх,
  • Сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогын татварыг 100 хувь буцаан олгох,
  • 1 тэрбум төгрөг хүртэлх орлоготой иргэдэд 1 хувийн татвар ногдуулах хялбаршуулсан горим хэрэгжүүлэх,
  • Орон сууц худалдсан иргэдийг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Түүнчлэн татварын ерөнхий хуулийн хүрээнд тайлан засварлах хугацааг 24 сар болгон сунгаж, татвар төлөгчдөд алдаагаа засах боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Монголын татварын алба 2026 онд татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах чиглэлд төвлөрсөн “зөвлөх үйлчилгээний” шинэчлэлийг эхлүүлээд байгааг онцолсон байна. Энэ үеэр “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10” шалгаруулалтаар том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, шагнал гардууллаа. Үүнд:

 

НЭГ.ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10:

  1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
  2.  “Эрдэнэс Таван толгой” ХК;
  3. “Оюутолгой” ХХК;
  4. “Монголын алт МАК” ХХК;
  5. “ХААН банк” ХК;
  6.  “Энержиресурс” ХХК;
  7. “Саусгоби сэндс” ХХК;
  8. “АПУ” ХК;
  9.  “Голомтбанк” ХК;
  10.  “Худалдаа хөгжлийн банк” ХК.

 

ХОЁР.ТОМ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  1. “Хангад-Эксплорэйшн” ХХК;
  2. “Хүрэн толгой коал майнинг” ХХК;
  3. “Тавантолгой” ХК;
  4. “Хасбанк” ХК;
  5. “Мобиком корпораци” ХХК;
  6. “Эрдэнэс алт ресурс” ХХК;
  7. “Барло ворлд монголиа” ХХК;
  8. “М Си Эс кока кола” ХХК;
  9. “Трансвест монголиа” ХХК;
  10. “Юнител” ХХК.

ГУРАВ.ДУНД СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  1. “Смартложик” ХХК;
  2. “Гофро” ХХК;
  3. “Хонгор баян транс” ХХК;
  4. “Цэцзам пласт” ХХК;
  5. “Премиум палас” ХХК;
  6. “Жавхлант жолоо” ХХК;
  7. “Энхийн шүүдэр” ХХК;
  8. “И Эс Би Би Өү” ХХК;
  9. “Говийн илч тээвэр” ХХК;
  10. “Ихшүүдэргэнэ импорт” ХХК.

ДӨРӨВ.ЖИЖИГ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  1. “Талын алтан жолоо” ХХК;
  2. “Мот капитал” ХХК;
  3. “Тотал экспресс лайн” ХХК;
  4. “АБИКО фүүдс” ХХК;
  5. “Эм Эн иновейшн глобал смарт технологи” ХХК;
  6. “Өнөр механикал трейд” ХХК;
  7. “Хайрхан авто сервис” ХХК;
  8. “Солар повер монголиа” ХХК;
  9. “САММИТ” ХХК