"Худал гарчиг бүхий мэдээлэл нийтэлж байна" хэмээн Үндсэн хуулийн цэцээс залруулга гаргажээ

"Худал гарчиг бүхий мэдээлэл нийтэлж байна" хэмээн Үндсэн хуулийн цэцээс залруулга гаргажээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс залруулга гаргажээ.

 Тус залруулгад "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны тавдугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлож, энэ тухай 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан ёсны цахим хуудсаанаар нийтэлсэн. 

Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү мэдээллийн талаар худал гарчиг бүхий мэдээлэл нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлж байгааг залруулжээ.