Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэлээдгүй томилгоо хийгдсэн байна. Тухайлбал БНХАУ-д суух элчин сайдаар ОБЕГ-ын дарга Т.Бадралыг томилох нь зөв гэж дэмжсэн бол. Мөн өдрийн хурлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр 2016 оны 09 сард томилогдсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.