/2026.04.22/ өдөр хугацаанд цэргийн алба хаагч боомилж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ХХЕГ-ын дарга, хурандаа А.Ууганбилэг “Уг хэргийн харьяалалын дагуу Төв аймгийн хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шуурхай ажиллагааны бүлэг хэргийн газар дээр ажиллаж хэргийн шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажилласан. Мөн ХХЕГ-аас томилогдсон шалгалтын бүлэг хэрэг гарсан гэх малын суурьт ажиллах явцад тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн албанаас шалтгаалсан зүйл тогтоогдоогүй. Одоогоор шалгалтын ажил дуусаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл манай байгууллагад ирээгүй байна” гэлээ.